Дорноговь аймгийн Сайншандын 1-р сургуулийн багш нартаа

Блогийн бичигчид

  • p_enhmaa84
Мобитэмүүлэл хөтөлбөрийн "Цахим сургалт" төсөл "Бид хамтдаа хүчтэй"

Шинэ сэтгэгдлүүд

  • Мобитэмүүлэл хөтөлбөрийн "Цахим сургалт" төсөл Дор... бичлэгт Зочин:
  • 1000 hvrtelh too toolol-цахим хичээл үзэх бичлэгт Зочин: Хх
  • www.4shared.com дээр ажиллах бичлэгт Зочин: ..
  • Төслийн 1-р шатны сургалтын үр дүнг тооцох шалгалтын даалгав... бичлэгт Ганзориг (зочин): Энэ өгүүлбэрүүдийг нэг л сайн ойлгохгүй юм.
  • 1000 hvrtelh too toolol-цахим хичээл үзэх бичлэгт ariunsaihan: sain baina uu. bagsh nariin hiisen tsahum hucheeliig uzlee...
  • Төсөл хэрэгжүүлэх сургуулийн багт зөвлөмж бичлэгт Зочин:
  • Төслийн 1-р шатны сургалтын бие даалтын даалгаврын мэдээ, 20... бичлэгт Ганзориг (зочин): Төслийн 1-р шатны бие даалтын даалгаврын мэдээг хүлээн авлаа.
  • Төслийн 1-р шатны явцын тайлан №3, 12.30 бичлэгт Зочин:
  • Мобитэмүүлэл хөтөлбөрийн "Цахим сургалт" төсөл Дор... бичлэгт Зочин: ..
  • Мобитэмүүлэл хөтөлбөрийн "Цахим сургалт" төсөл Дор... бичлэгт Зочин: ..
  • Баримт бичгийн файлыг PDF рүү хөрвүүлэх арга/ Зайн сургалтын... бичлэгт Зочин: ..
  • Төсөл хэрэгжүүлэх сургуулийн багт зөвлөмж бичлэгт Ганзориг (зочин): Та бүхэнд баярлалаа.
  • Төсөл хэрэгжүүлэх сургуулийн багт зөвлөмж бичлэгт Ганзориг (зочин): манай блогруу багш нар орж мэдээлэл олж авад жаахан төвөгтэй байна гэсэн...
  • Төсөл хэрэгжүүлэх сургуулийн багт зөвлөмж бичлэгт Сургалтын блог: Аль блогийн бүтцийн талаар бичиж байгааг сайн ойлгосонгүй...
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
87601 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 121-с 15-р хуудас. | дараах >>

Сургалтын блогийн зөвлөмж

2012-05-18,13:41

Багш нарын сургалтын блогт гарч буй нийтлэг алдаа:

1. Блогийн танилцуулгыг латин үсгээр бичих

Жнь: Baga angiin suragchdad tulgamdaj bui asuudliig shiidej zovlogoo ogoh, Medleg olgoh, Zuvluguu uguh гэх мэт

2. Бичлэгийн гарчгийг латин үсгээр бичих

Жнь: Tsahim hicheel, tsahim sudalgaa, zarimdag giiguulegch, huuhdiin duu, zuir uh гэх мэт

3. Бичлэгийн ангиллыг латин үсгээр бичих

Жнь: Zar medee, Tsahim hicheel, Tsahim hereglegdehuun, Zuvluguu гэх мэт

Сурагчдад зориулсан  сургалтын  блог хөтөлж байгаа багш нь блогийн танилцуулга, бичлэгийн ангилал, гарчгийг латин үсгээр бичих нь тохиромжгүй бөгөөд монгол хэлээрээ найруулга сайтай, дүрмийн алдаагүй бичиж, сурагчдад үлгэр дууриалал болох хэрэгтэй юм.

Мөн  утгат хэсэг бүрээр бүлэглэх, догол мөрнөөс эхлэх, утгат хэсгүүдийн хооронд нь зай авах байдлаар нийтлэл оруулах нь уншихад болон ойлгоход хялбар байдаг. Сунжирсан урт бичвэр нь унших сонирхлыг төрүүлдэггүй.

Бичвэрийн гарчгийн эхний үсгийг том үсгээр бичихэд анхаараарай!

Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд  “Цахим хичээл”  эсвэл “Цахим сургалтын хэрэглэгдэхүүн” гэж гарчиг өгөх нь тохиромжгүй.

Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнийг сурагчид үзэж, хичээлийн явцад ойлгоогүй зүйлээ мэдэж  авах зорилгоор байршуулж байгаа тул гарчиг хэсэгт хичээлийн сэдэв бичих, харин доод буланд  ямар зорилгоор байршуулж байгаа тайлбар  бичиж болох юм.

Мөн багшийн байршуулсан цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн нь монгол хэлний зөв бичих дүрмийн алдаагүй байхад тун их анхаарах хэрэгтэй юм.

Багшийн хөтөлж буй сургалтын блогоос, байршуулсан нийтлэл, цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнээс сурагч, эцэг эх, бусад багш нар тухайн багшийн мэдлэг, чадварыг  үнэлэх болно гэдгийг анхаараарай!

4. Блогийн сонгосон загварын өнгө нь сургалтын блогт тохиромжгүй байх

Багшийн сонгосон блогийн загвар нь  улаан, тас хар,  эсвэл гүн ногоон байгаа нь сургалтын блогт тохиромжгүй юм. Сурагчдад зориулсан учраас гэгээлэг өнгө сонгох нь зүйтэй болов уу.

Блогийн дэвсгэр өнгө, нийтлэлийн өнгө нь  сурагчдын нүд ядраахааргүйгээр байх хэрэгтэйг анхаараарай!

5. Оруулсан цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд хязгаарлалттай бичлэг тэмдэглэгээ оруулах

Хязгаарлалттай бичлэгийг зөвхөн найзууд үзэх эрхтэй байдаг тул эцэг эх, сурагчдад зайн сургалт явуулах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөх зорилгоор хөтөлж байгаа сургалтын блогийн бичлэгүүд хязгаарлалттай байж болохгүй билээ.

6. Холбоос хэсэгт гарчиг буруу бичих

Холбоос хэсэгт  Deegii, Muugii, Anhaa гэх мэтээр латин үсгээр гарчиг өгч байна.

Лхагвасүрэн багш, Эрдэнэцэцэг багш гэх мэтээр нэр өгч, дааж авсан ангидаа хичээл заадаг багш нарын блогийг холбох, эсвэл мэдээлэл зүйн багш, газарзүйн багш гэх мэтээр мэргэжлээр нь нэр өгч, блог хаягийг холбох нь сурагчид багшийн блогт зочлохдоо бусад багш нарын блог руу шууд нэвтрэх давуу талыг олгох болно.

7. Бичлэгийн ангилалгүй загвар сонгох

Багшийн сонгосон  загвар нь бичлэгийн ангилалгүй байгаа бол  ангилалтай загвар сонгох хэрэгтэй юм. Бичвэрийн тоо нэмэгдэх тутам эцэг эх, сурагчид блогоос мэдээлэл авах нь хүндрэлтэй болдог тул ангилал хийснээр хайж буй мэдээллийн ангиллаа сонгоод байршуулсан нийтлэлийг уншихад хялбар байх болно.

Бичлэгийн ангиллыг

  • Мэдээ мэдээлэл
  • Зар мэдээ
  • Сурагчдад зөвлөмж
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Манай ангийнхан
  • Сургамжит өгүүллэг
  • Уран зохиол
  • Титэм үг
  • Зайн сургалт  гэх мэтээр үүсгэхээс гадна

a.    7-р анги

b.    8-р анги

c.    9-р анги

d.    10-р анги

e.    11-р анги гэж хэддүгээр ангид хичээл зааж буйгаас хамаарсан  ангилал үүсгэж болно.

Блогт оруулж буй бичвэрээ хамаарах ангилалд нь зөв оруулах хэрэгтэй юм.

Жич: “Бага ангийн багш нарт зөвлөмж”, “Математикийн багш нарт зөвлөмж” гарчиг бүхий сургалтын блог хэрхэн хөтлөх зөвлөмжийг уншина уу.

бичсэн: Сургалтын блог төрөл: Багш нарт зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 236 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 121-с 15-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Мэдээ мэдээлэл
  • Удирдлагын багт зөвлөмж
  • Зайн сургалт
  • Багш нарт зөвлөмж
  • Төслийн 1-р шатны үйл ажиллагаа
  • Төслийн танилцуулга
  • Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн
  • Уран зохиол
  • Төслийн 2-р шатны үйл ажиллагаа
  • Титэм үг
  • Төслийн 3-р шатны үйл ажиллагаа

Шинэ бичлэгүүд

  • Бага унтах нь эрүүл мэндэд хортой юу?
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Шри шри амьдрах ухаан бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага: " Тэмээн тавхайтай байхад алзахгүй"
  • Сурагчдын авъяасын онцлогийн судалгаа
  • Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого/2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
  • Адам Жексон: Аз жаргалын 10 нууц
  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын ярилцлага/Юм сурахгүй бол хэдэн ч удаа хамаагүй улираана
  • Сайншандын 1-р сургуулийн багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
  • Тэнгэр шиг бай!
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур/Зөвлөгөө
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №3
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник, №2
  • Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник
  • Сургалтын блогийн зөвлөмж
  • >>Архив...

Холбоосууд

  • http://www.burged.com
  • Дархан-Уул аймгийн Байгалийн ухааны багш нарын блог
  • Од цогцолбор сургуулийн блог
  • Замын-Үүдийн сургууль
  • Зүүнбаянгийн сургууль
  • Монгол-англи,англи-монгол толь
  • IQ test
2006-2009 © Дорноговь аймгийн Сайншандын 1-р сургуулийн багш нартаа